Х.Тэмүүжин: Албан тушаалтнууд хуулиас гадуур үлдэх боломжгүй

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр сэтгүүлчидтэй “зангиагүй уулзалт” хийлээ. Энэ үеэр түүнээс сүүлийн үед олны анхаарлыг татаад буй хэргүүдийн талаар зарим зүйлийг тодруулав.

-Эрх мэдэл, албан ту­шаалт­нуудтай холбоотой хэ­рэг тэгэсхийгээд өнгөр­дөг. УИХ-ын гишүүн Ё.Отгон­баярыг яг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?

-Ё.Отгонбаярт ги­шүүнтэй холбогдох хэр­гийг шалгаж байна. Түү­нийг бусдаас авлига нэхсэн, мөн эхнэрийнх нь данстай холбоотой асууд­­лаар шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ данстай хол­боо­той асуу­дал дээр дав­хар би­чил­түүд байгааг үгүйс­гэхг­үй. 

 

-“Жаст”-ын Ш.Бат­хүү­­гийн хэрэг юу болж байна. Нийт хэчнээн төг­рөгийн хо­хи­рол уч­руу­лаад байна вэ?

-Өнөөдөр    манай улс 140 га­руй  сая  ам.дол­ларын өрөнд ор­чихсон байна. Энэ мөнгийг тухайн банк нь Засгийн газраас нэхэж бай­гаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү хуурамчаар гарын үсэг үйлдсэн гэдгээ хүлээсэн. 

 

-“Ноёд”  группийн захи­рал Г.Буяндоржийг яг ямар хэр­гээр саатуулж байгаа вэ?

-Хэд хэдэн хэргээр саа­туулан шалгаж байна. Хэр­­гийг шалгах явцад Г.Буян­дорж өөрөө ч бус­дад залилуулсан байж болох нөхцөл байдал үүс­­сэн. Харин хуулийн бай­гууллагаас дууд­сан цагт нь ирэхгүй, оргон зайл­сан гэдэг үндэс­лэлээр цаг­дан хорьсон.

 

-УИХ-ын гишүүн Н.Ном­­­­­тойбаярын хэрэг ямар шатандаа явж байна. Н.Ном­­­­тойбаяр өөрийгөө хүн хутгалаагүй, хууль хянал­тынхан ташаа мэдээлэл өг­сөн гэх юм билээ?

-Үнэн худлыг шүүх тог­тооно. Харин хутга­луулсан гэх иргэн цагдаагийн бай­гууллагад гомдол гаргаж, мэдүүлгээ өгсөн. Тиймээс Н.Номтойбаяр хутгалсан, үгүй гэдэг асуудлыг ярих нь утгагүй. Ямартай ч хэн нь эхэлж маргаан үүсгэснийг нарийн шалгаж тогтооно. Мунзуй Г.Нямдорж гэх ир­гэн өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Энэ хүнтэй холбоотой маргаан бий. Ер нь УИХ-ын гишүүн байх эсэх нь хамаагүй хэрэг үйлд­сэн бол хариуцлага хү­лээх ёстой. 

 

-Саяхан Налайх дүүр­гийн нутаг дэвсгэрт нэг ир­гэнийг зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарлаа. Эл гэмт хэргийн ертөнцийн “ата­ман”-ны хүү холбоотой болох нь тогтоогдсон шүү дээ?

-Энэ хэргийг ард гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө атаман гэж үздэг байсан хүмүүсийн хүүхдүүд хол­богдсон гэдэг асуудал яриг­даж байгаа. Гэмт хэргийн ер­төнцөд зартай гурван хүн хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм би­лээ. Тиймээс рецедив гэмт хэ­рэгтнүүд хуулиас гадуур явах боломжгүй. Хэрэг хий­­сэн л бол хариуцлагаа хү­лээнэ.

 

-Эрүүдэн шүүх сандал­тай холбоотойгоор ЦЕГ-ын дэд даргад хариуцлага тооц­сон нь ямар учиртай вэ?

-Эрүүдэн шүүх сандлыг оруулж ирсэн хүн Д.Сандаг-Очир генерал. Тэр тэтгэвэртээ гарсан. Мөн ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээрээ мөрдөн байцаалтад ийм сан­дал хэрэглэх эсэхийг ший­дэх эрх мэдэл нь тэргүүн дэд даргад байдаг. Үүргээ биелүүлээгүй учраас ха­риуц­лага тооцож ажлаас нь чөлөөлсөн байгаа. 

 

-Хятадад хар тамхины хэ­рэгт холбогдсон Хууль зүйн яамны Төрийн на­рийн бичгийндарга асан Х.Баяс­галангийн хүүг эх орондоо ялтан шилжүүлэх гэрээгээр авч ирэх тухай асуудал яриг­даж байгаа гэсэн үнэн үү?

-Хятадад гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа ир­гэ­дээ эх оронд нь авч ирэх асуудал яригдаж бай­гаа. Тухайн ял эдэлж буй ир­гэд өөрсдөө хүсэлт гар­гадаг. Хэний хүүхэд байх нь хамаарахгүйгээр хүсэлт гарга­сан бол боломжтой хэмжээнд ажиллах үүрэгтэй.

 

Б.Төрбат