Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Н.Анхбаяр ИТХ-ын дарга 95236226
А.Даваадорж Засаг дарга 98287157
А.Галбадрах Засаг даргын орлогч 99389751
М.Пүрэвсүрэн Тамгын газрын дарга 95815593
Б.Бямбажав Дотоод ажил хариуцсан түшмэл 99389237


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай намрын чуулганаар хэлэлцэж буй зарим хуулийн төсөл болон намын Их хуралтай холбоотой асуудлаа ярилцлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай намрын чуулганаар хэлэлцэж буй зарим хуулийн төсөл болон намын Их хуралтай холбоотой асуудлаа ярилцлаа.
Нийтэлсэн: 4 жил өмнө

Уул уурхайн экспортод гаргах бүтээгдэхүүнүүдийнхээ хэмжээг томоор тооцсон нь алдаа болсон. Жишээ нь 32 сая тонн нүүрс гаргана гэж тооцсон байгаа юм. Дээрээс нь уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнийг өндрөөр тооцож, гадаад зах зээл дээр болж байгаа нөхцөл байдлыг дутуу үнэлсэн. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ экспорт, шууд хөрөнгө оруулалтаас олох ёстой. Гэтэл энэ хоёр тооцсон хэмжээнээс хэд дахин буурсанаас вальютын их үүсвэр тасарсан. Гадаадын хөрөнгө уруулалт бүр 1.8 их наядаар буурчихсан байгаа. Үүнээс болоод л төсөвт цоорхой гарсан. Ер нь 2013 оны төсвийг МАН-ыг оролцуулахгүй, бүлэг байгуулах эрхийг нь өгөхгүй хүч түрэн хөөс ихтэй төсөв баталсанаас л болж байгаа юм.


-Төсөвт тодотгол хийхдээ ихэвчлэн дотоодын хөрөнгө оруулалтаа танана гээд байна л даа. Ингэж цоорхойгоо нөхөх нь зөв юм уу. Ер нь юугаа танах ёстой юм бэ?
-Хөрөнгө оруулалтаа хасах маш буруу шүү дээ. Нийт 1.7 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Гэтэл одоо зарим хөрөнгө оруулалтынхаа тендрийг зогсоогоод шууд танана гэж байна. Ийм шударга бус байж болохгүй. Энэ хөрөнгө оруулалтуудын ихэнх нь хөдөө орон нутагт сургууль цэцэрлэг, эмнэлэг барих бүтээн байгуулалтыг хасч байна гэсэн үг. Гэтэл орон нутагт хамгийн их хэрэгцээтэй зүйл сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгаа. Гэтэл үүнийг хасаад хаях нь шударга бус биз дээ. Үүний оронд Засгийн газар үр ашиггүй зардлаасаа хасах ёстой. Өнөөдөр Засгийн газрын үр ашиггүй зардал асар өндөр хэмжээнд хүрсэн байгаа. Хуучин агентлагуудыг татан буулгаж байна гээд Улсын үйлдвэрийн газар гэж нэрийг нь солиод зохион байгуулчихсан байж байна. Үүнээсээ л хасах ёстой.


-Эдийн засаг хүнд үед энэ Засгийн газар үнэт цаас гаргаж амь зуудаг аргатай боллоо, өнөөс айхгүй байна гэж шүүмжлэх хүн олон байна?
-Энэ бол Засгийн газрын өрнөөс айх айхгүйн тухай асуудал биш. Тэртэй тэргүй энэ өрийг Монголйн ард түмэн төлнө. Эрхзүйн тухай хуульд нийт ДНБ-нд эзлэх гадаад болон дотоодын өр нь ямар хэмжээтэй байх босго тавиад өгчихсөн байгаа. Гэтэл тавьсан босгоосоо хэтэрчихээд байна. Үүнээс болж ирээдүйд тодорхой аюул нүүрлэнэ. Хүссэнээрээ өр тавьж болохгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг бодлого явах ёстой. Түүнээс биш олдсон бүх мөнгийг нь ямар ч хүүтэй, нөхцөлтэй байсан хамаагүй аваад байдаг сэтгэлгээгээр хандаж болохгүй. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн мөнгөөр хийчих боломжтой зүйлийг төрийн мөнгөөр хийгээд байна гэдэг хэтдээ маш их хор уршигтай. Татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлдөг хувийн хэвшилтэйгээ төр өрсөлдөөд хөрөнгө оруулалт хийгээд байж болохгүй. Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах цаг болсон.


-Тэгэхээр намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дотор өнгөрсөн ээлжит бус чуулганаар баталж чадаагүй хуулийн төслүүд орж ирж байгаа. Таны зүгээс хөрөнгө оруулалтын тухай хууль дээр нэлээд олон зарчмын зөрүүтэй саналууд дэвшүүлж байх шиг байсан?
-Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал хууль бол Хөрөнгө оруулалтын тухай хууль. Энэ хууль батлагдсанаар өнөөдөр манайд үүсээд байгаа нөхцөл байдал, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ гэж харж байгаа. Мөн татварын орчингоо тогтворжуулна гэдэг маш чухал. Сонгууль болох, Засгийн газар өөрчлөгдөх тоолонд савлаж байдгаа болих ёстой. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын хуулиар оноож байгаа татвар өндөр биш байгааг хэлдэг. Гагцхүү эрхзүйн орчин чинь тогтвортой биш үргэлж өөрчлөгддөгт л болгоомжтой хандаад байгаа. Саяхан нэг олон улсын байгууллага уул уурхайн эдийн засагтай 100 гаруй улсын дунд судалгаа явуулсан байна билээ. Гэтэл манайх уул уурхайн нөөцөөрөө эхний аравт орсон хэрнээ уул уурхайн талаар явуулдаг төрийн бодлого нь тодорхой болоогүй, муу орчинтойгоороо наян хэдэд жагссан байна. Тэгэхээр уул уурхай нь эдийн засагтаа маш их нөлөөтэй хэрнээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлоогүй байгаа юм. Тэгэхээр эрхзүйн орчноо тогтвортой болгох гол зорилго энэ хуулиар шийдэгдэнэ. Тиймээс цаг алдалгүй батлах шаардлагатай гэж байгаа юм.


-Хөрөнгө оруулалтын тухай хуультай хамт Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль орж ирсэн. Энэ хууль мөн л хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд гол нь чиглэж байгаа гэж ойлгоод байгаа?
-Хөрөнгө оруулалтын снгийн тухай хууль бол хөрөнгийн зах зээлийг Монголд хөгжүүлэх асуудалд чухал эрхзүйн зохицуулалт болж чадна. Тэгэхгүй бол өнөөдөр манайд хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа хөгжөөгүй. Хөрөнгийн зах зээл чинь мөн л хүмүүсийн итгэл дээр тулгуурладаг болохоор энэ салбарт хөрөнгө оруулах хүмүүсийн итгэлийг сэргээх, эрхзүйн орчинг нь тогтвортой болгох шаардлага байгаа. Мөн энэ хөрөнгийн зах зээл дээр байгаа компаниудаа идэвхижүүлж, хөрөнгө оруулж байгаа нээлттэй болон хаалттай сангуудын эрхзүйн орчинг тогтвортой, нэг мөр болгоход энэ хууль бас их ач холбогдолтой.


-Хөрөнгө оруулалтын туха хуульд дээр дөрвөн татварыг тогтвортой байлгах талаар заасан. Өнөөдөр /өчигдрийн/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Д.Эрдэнэбат гишүүн та хоёр нэлээд маргаж харагдсан?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр дөрвөн нэр төрлийн татварыг тогтворжуулах талаар заасан байгаа. Бидний тавьсан санал бол тогтворжоогүй үлдсэн 7-9 нэр төрлийн татварууд хэзээ ч хөдөлж болно. Тухайлбал, ус, агаар, хөрсний гэх зэрэг татварууд хөдөлж болно гэж хэлээд байгаа. Гэтэл Д.Эрдэнэбат Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх татварууд хөдлөхгүй, ирээдүйд шинэ татвар гаргах бололцоогүй болгочихлоо гэсэн юм яриад байгаа. Гэтэл одоогийн татварын тухай хуулиар татварын хураамж авч байгаа 15-17 нэр төрлийн татварын зөвхөн дөрвийг нь тогтворжуулаад цаана үлдсэнүүд нь хөдлөх бололцоотой байгаа. Бид цоо шинээр татвар гарч ирвэл үүнийг УИХ-аар хэлэлцээд нийт гишүүдийн гуравны хоёроор хэлцэгдэх нөхцлийг оруулаад өгье гэхээр ойлгохгүй байгаа юм. Ойлголтын зөрүү байгаа учраас эргэлзээ гараад байна.


-Дээрх хоёр хуультай хамт орж ирсэн гурван хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогоо гаргах ёстой гэдгийг танай намын бүлэг хэлж хойшлуулсан. Бодлогоо тодорхойлохын гол ач холбогдол нь юу вэ?
-Манай улс хүссэн ч эс хүссэн ч ойрын 30, 40 жил уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай байна. Тиймээс энэ чиглэлээр ямар бодлого барих вэ гэдгээ тодорхой болгоход энэ хууль маш чухал. Ер нь эрдэс баялгийн салбарт төрийн оролцоо байх ёстой юм уу, байвал ямар хэлбэр байх юм бэ гэдгээ ярих нь зайлшгүй чухал. Үүний дээр цаашид Монголын уул уурхайн баялаг олон улсад өрсөлдөх чавдартай байх асуудлыг ч мөн ярих л ёстой. Өрсөлдөх чавдарийг дээшлүүлэхийн тулд тээвэр ложистик, боомтоо яаж шийдэх юм бэ, алт, зэс, нүүрс гэсэн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгох ямар бололцоо байх вэ гэх мэтчилэн чухал асуудлуудаа шийдэх боломжтой. Улс орнуудад стратегийн орд гэж байдаггүй, стратегийн бүтээгдэхүүн гэж байдаг. Тэгэхээр манайд яг юу гэж тодорхойлох ёстой юм бэ. Манайх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж яриад удлаа. Тэгсэн хэрнээ өөрчилж өгдөггүй, ингэснээр уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт муудаад байна. Тэгэхээр уул уурхайн ямар бүтээгдэхүүн цаашид олон улсад өрсөлдөх чадвартай байх юм б, үүнийг төрөөс ямар бодлогоор урт удаан хугацаанд дэмжих вэ гэдгээ гаргаж ирэх ёстой гэж харж байгаа.


-Таны хувьд энэ намрын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг. Энэ хуулийн хамгийн гол өгөөж нь юу байх вэ?
-Энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Энэ бол маш чухал хууль. Хэрэв энэ хуулийг баталж чадвал өнөөдрийн эрүүл мэндийн салбарт жинхэнэ утгаараа шинэчлэл болж чадна. Энэ хуулийн төсөлд нийгэмд хамгийн их хүлээлттай байгаа хэдэн чухал асуудлыг шийдэж чадахаар өөрчлөлтүүд тусгагдсан. Нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилнэ. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын корпраци нь өөрөө эмнэлгүүдээсээ эрүүл мэндийн үйлчилгээг иргэдийн өмнөөс гэрээг нь хийж худалдаж авдаг болно. Бид өнөөдөр эрүүл мэндийн даатгал гэж төлдөг хэрнээ түүндээ таарсан үйлчилгээ авч чадахгүй байна. Мөн өндөр үнэтэй эмчилгээ оношлогоонд хэрэгтэй зардлыг иргэд дандаа өөрсийн халааснаас гаргаж байгаа. Энэ нь иргэдийг эдийн засгийн болоод эрүүл мэндийн маш их эрсдэлд оруулж байгаа. Үүнийг цэгцлэх боломж энэ хуульд байгаа.


-МАН-ын Их хурал ойртож байна. Зарим хүний хувьд намын даргаа өөрчлөх асуудалд ач холбогдол өгч байна. Таны хувьд энэ хурлаас хамгийн их хүлээж байгаа зүйл юу вэ?
-Нэг хүнийг нөгөөгөөр солих нь энэ хурлын гол асуудал биш. Хамгийн гол нь МАН Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, цаашид үүрэг гүйцэтгэх юм бэ гэдгийг тодорхойлох Их хурал. Нөгөөтэйгүүр өнөөдөр манай улс төрийн намууд өөрийн үзэл баримтлалтай болчихлоо. Баруун, зүүний намын ялгааг ард түмэн олж харахаа больчихоод байна. Тэгэхээр манай нам бол угаасаа зүүний буюу нийгмийн чиг баримжаатай, ард иргэдийн боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн баялгийг тэгш хуваарилах энэ үзэл бармтлалаа тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр АН гарч ирээд мөн л халамжийн бодлого хэрэгжүүлээд зүүний нам маягтай яваад байна. Тэгэхээр бид намын дүрмээ яриад орхичих биш Монгол Улс хөгжих вэ, хөгжлийн ямар загвар манайд цаашид хэрэгтэй байх вэ гэдгийг тодорхойлох нь гол үр дүн байх ёстой.


-Намаа шинэчлэх гэсэн нэг биш бүлэг гарч ирлээ. Эдгээр залуусыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Манай нам бол үргэлж л шинэчлэгдсээр ирсэн. Нөгөөтэйгүүр бараг анх удаа сөрөг хүчин болж байна. Ингэснээр цаашид олон намын тогтолцоо байгаа учраас эрх баригч ч байна, сөрөг хүчин ч байна. Тиймээс эрх барих үедээ яаж ажиллах, сөрөг хүчин байх үедээ хэрхэн ажиллахаа энэ хурлаар тодорхой болгох ёстой.

Ил тод байдал